Home Онцлох Холбооны нөөцийн сан инфляцын эсрэг тэмцлээ эрчимжүүлэв

Холбооны нөөцийн сан инфляцын эсрэг тэмцлээ эрчимжүүлэв

0
Холбооны нөөцийн сан инфляцын эсрэг тэмцлээ эрчимжүүлэв

АНУ-ын инфляц 8.5% буюу сүүлийн 40 гаруй жилийн дээд түвшинд хүрээд байгаа билээ. Төв банк 5-р сарын мөнгөний бодлогын хурлаараа хүлээлт ёсоор бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж 0.75-1 хувьд хүргэлээ. Ихэвчлэн 0.25 нэгж хувиар алхдаг Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны хувьд энэ нь 2001 оноос хойших хамгийн огцом шийдвэр байв. Мөн эзэмшиж буй бондын хэмжээгээ сар бүр 95 тэрбум ам.доллароор бууруулах замаар балансаа хумин, уламжлалт бус мөнгөний тэлэх бодлогоосоо гарах юм.

5-р сарын 5-ны өдөр нийтэлсэн мөнгөний бодлогын мэдэгдэлд ОХУ-Украины нөлөө АНУ-ын эдийн засагт ямар байх нь ихээхэн тодорхой бус гэсэн байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, инфляцыг өсгөх нэмэлт дарамт болж байгааг онцолжээ. Түүнчлэн, БНХАУ-д цар тахлын улмаас чанга хөл хорио тогтоосон нь нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг улам даамжруулах төлөвтэй гэж үзжээ.

Дэлхий нийтэд 2021 оны 2 дугаар хагасаас үнийн өсөлт том сорилт болж эхэлсэн. Вакцинжуулалт эрчимжин, цар тахлын хөл хорио тавигдсанаар эрэлт өссөн бол нөгөө талд ачаа тээвэр, боомтын түгжрэл нь нийлүүлэлтийн шокыг үүсгээд байсан юм. Улмаар олон улс оронд инфляц төв банкны зорилтоос хэд дахин даваад байна. Төв банкууд энэхүү үнийн өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ эрчимтэй чангаруулах арга хэмжээ авч буй. Гэсэн хэдий ч цар тахал болон геополитикийн асуудал нь инфляцын сорилтыг нэмэгдүүлсээр байна.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here