Home Онцлох Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэнэ

0
Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна.

Түүнчлэн агаарын тээврийн либералчлал, Монгол Улсад хүрэлцэн ирж буй жуулчдад татварыг буцаан олгох асуудлаар холбогдох цогц шийдлийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэлх хоногоор визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь 2022 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байна.

Цар тахал эхлэхээс өмнө БНСУ-аас Монгол Улсад жилд 100 орчим мянган иргэн ирдэг байсан. Цаашлаад энэхүү жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул уг шийдвэрийг гаргаж байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 258, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэн визгүй зорчиж байна. Монгол Улсад ирэх хүсэлтэй байгаа гадаадын иргэд цахим виз мэдүүлж мөн хүрэлцэн ирж байгаа. 2010 онд Япон, 2013 онд Канад болон Герман улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан.

Манай улсын иргэд БНСУ-д зорчих асуудлыг хөнгөвчлөх тухай Гадаад Харилцааны Яамнаас тус улсын талтай дипломат шугамаар үргэлжлүүлэн ярилцаж байгаа.

Хөгжлийн Банкны асуудлыг хэлэлцэж хэд хэдэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “2020, 2021 онд МИАТ үндсэндээ тэг зогсолт хийсэн. Захиалгат нислэгүүд нь дандаа Засгийн газрын даалгавраар яаралтай ажлуудад явсан. Их хэмжээний алдагдалд орсон бөгөөд карго тээврээр тодорхой орлого олсон. Татааст төсөв харам байгаа. Ийм байдлаар гэвэл бүх компанид татаас өгөх хэрэгтэй болно. Төсвөөс шууд татаас өгөх боломжгүй байх.

Шууд өнөөдөр төсвөөс байж болно эсвэл урт хугацааны өрийн бичиг байж болно. 2022 оноос өгөх боломжгүй, хуульчлагдсан зүйл байхгүй тул 2023 оны төсвийг ярих эрт байна” гэдгийг хэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here