Site icon Nlive.mn

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлнэ

уулийн байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналыг УИХ-д өнөөдөр хүргүүлсэн байна.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ.

АТГ-аас Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийг Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ.

Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлж байв.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.

Тэгвэл Ё.Баатарбилэг гишүүний тухайд хахууль авсан гэх хэрэгт холбогджээ. Тодруулбал, Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг яллагдагчаар татсан байна.

Улсын Их Хурлын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ажлын таван таван өдрийн дотор шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.

Ингэхдээ “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заажээ.

Exit mobile version