Site icon Nlive.mn

Жижиг дунд үйлдвэрлэлээр туршлага солилцов

Ажлын хэсгийн мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.

Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Орон нутгийн уул уурхайн компаниудад нийлүүлж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд туршлага солилцуулах зорилгоор уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалтыг хоёрдугаар сард Канад улсын “Мerit” төсөлтэй хамтран зохион байгуулсан.

Уг уулзалтад таван аймаг дахь уул уурхайн компаниуд, аймгуудын Хүнс, хөдөө, аж ахуйн газрын төлөөлөл оролцсон. Уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн туршлага хуваалцах уулзалтыг гуравдугаар сард мөн төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Exit mobile version