More

    Азийн шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран ажиллана

    Азийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал болон холбогдох төлөөлөл оролцлоо.

    Талууд дараах гол асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал:

    • Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах
    •  Шинжлэх ухааны паркийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт оруулах боломжтой Солонгос болон бусад орны паркуудтай холбох, зуучлах,
    • Улсын дэмжлэгээр хөгжүүлсэн Солонгосын Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны судалгааг хуваалцах зэрэг юм.
    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img