Канад улсын Монреаль хотод Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын нисэхийн судалгааны форум (IFAR)-ын хооронд агаарын тээврийн салбарт инновацийн тогтолцоог дэмжин хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Дэлхий дахинаа Олон улсын иргэний агаарын тээврийн тогтвортой хөгжлийг сурталчлахад чиглэсэн энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь ICAO болон IFAR-ыг аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тогтвортой байдлын зорилтуудыг хангах, түүнчлэн агаарын тээврийн салбарт шинээр нэвтэрч буй инновацийн чиглэлүүдэд шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурлан хамтран ажиллахыг уриалсан байна.
ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Карлос Салазар ” ICAO-IFAR хооронд байгуулсан шинэ гэрээ нь судалгааны багийнханд ICAO-тай өргөн хүрээнд үр ашигтай хамтран ажиллах боломжийг олгоход хувь нэмэр оруулах болно” гэж онцлон тэмдэглээд “Технологийн шинэчлэлийн үйл явцын нөлөөллийг хянаж ойлгох нь гишүүн улс орнуудад олон улсын удирдамж боловсруулж гаргахад үр дүнтэй дэмжлэг үзүүлэх урьдчилсан нөхцөл болох юм.”хэмээв.
Агаарын хөлгийн зохион бүтээгч нарын тоо дэлхий даяар огцом өсөж байгаа нь нисэхийн салбар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тэргүүлэх зорилт тавьсан үүрэг амлалтаа биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд түүнчлэн агаарын орон зайн ачааллыг багасгах , хил эргэн нээх, дижиталчлах, либералчлах, ирээдүйд гарч болзошгүй хямралыг даван туулах зэрэг тус салбарт тулгарч буй тогтвортой байдлын сорилтуудыг шийдвэрлэх болно. Ингэснээр олон улсын агаарын тээврийг бүх нийтийн эв найрамдал, хөгжил цэцэглэлтийн хүчирхэг чиглүүлэгч болох боломжийг олгож байна. Нисэхийн салбарын экосистемийн динамик хувьсал нь нийгэмд бүхэлдээ асар их боломжийг олгож байгаагийн зэрэгцээ стандарт тогтоох болон зохицуулах байгууллагуудад шинээр гарч ирж буй технологи, чадавхийг бүрэн ойлгох, нөхцөл байдалд оруулах сорилтуудыг бий болгож байна.
НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилт- 2030”-ийн хүрээнд нийт 17 зорилт дэвшүүлсэнээс 15-д нь нисэхийн салбар хувь нэмэр оруулж хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Дээрх гэрээнд инновацид дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжлийн хурдасгуурын үүрэг гүйцэтгэхэд бүрэн хувь нэмэр оруулах болно.