More

    Энэ онд БНХАУ-ын нүүрс олборлолт өсөлттэй байна

    БНХАУ өнгөрсөн жил нүүрс олборлолтоороо дээд амжилт тогтоосны дараа 2022 онд нүүрс олборлолт дахин өсөх төлөвтэй байна хэмээн салбарын байгууллага мэдээлэв. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том тоглогч, нүүрсний томоохон хэрэглэгч болох Бээжин өнгөрсөн жилд нүүрсний үнийн өсөлтийг намжааж, оны хоёрдугаар хагаст улсын хэмжээнд эрчим хүчний хомсдолоос зайлсхийхийн тулд түүхэн дээд хэмжээ буюу 4.07 тэрбум тонн нүүрсийг олборлосон. Тэгвэл “2022 онд БНХАУ-ын нүүрс олборлолт дундаж өсөлттэй байна” хэмээн нүүрс олборлогчдын томоохон төлөөлөл болох Хятадын Үндэсний Нүүрсний Ассоциаци (CNCA) тайландаа дурьджээ.

    Үндэсний нүүрсний ассоциаци 2022 онд нүүрс олборлолтын түвшин хэрхэх талаар таамаглал дэвшүүлээгүй ч БНХАУ-ын хойд болон баруун хойд хэсгийн томоохон нүүрсний уурхайнууд энэ онд үйлдвэрийнхээ хүчин чадлаа нэмэгдүүлснээр нүүрсний уурхайнуудын үр ашиг сайжирна хэмээн таамаглаж байна. БНХАУ-ын төрийн албанаас өдөрт 12 сая гаруй тонн нүүрсний олборлолтоор дээд амжилт тогтооно гэж гуравдугаар сарын эхээр мэдэгдээд байсан юм. Бээжин эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын зорилтуудыг тэнцвэржүүлэхийн тулд “Нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэхэд хатуу, оновчтой хяналт тавина” гэж амласан тул 2022 онд нүүрсний эрэлт бага багаар өснө хэмээн салбарын байгууллага таамаглаж байна. “Дэлхийн эрчим хүчний хангамж, аюулгүй байдал, байгаль орчны бодлого, COVID-19 тохиолдол, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан зарим бүс нутагт нийлүүлэлтийн хомсдол үүсэж болзошгүй” гэж CNCA мэдэгджээ.

    Эх сурвалж: https://www.reuters.com/

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img