More

    Байгаль орчин,Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа

    Байгаль орчны салбарт хоёр орны хамтын ажиллагаа нь Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, “The Nature Conservancy” (TNC) зэрэг байгууллагуудаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай нутгийн менежмент, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих замаар ил тод, хариуцлагатай амжилттай хэрэгжиж байна.  Энэхүү үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд илэрхийлээд, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, мод тарих, хамгаалах чиглэлээр бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэлээ.

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Түүнээс гадна Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр санаачилга гаргаж, дархан цаазат газрыг хамгаалах үндэсний жишиг болон цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн саналыг  Олон улсын байгаль хамгаалах сан (ICCF)-д тавьж, Монгол Улсад тус сангийн төлөөлөгчид болон Элчин сайд Ө.Батбаяр нар 4 дүгээр сарын 14-21-ний өдрүүдэд Монгол улсад ажиллах үеэр бид төслийн талаар илүү нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байна гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ уулзалтын үеэр яриандаа дурдсан юм.

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Уулзалт хоёр талын хамтран ажиллах саналаар үргэлжилж,  АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл Клечески зүгээс “Метаний эсрэг” уриалгад нэгдэх саналыг тавиад, дэлхийн улс орнуудын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг солилцох, байгаль орчинд ээлтэй хэмнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон Засгийн Газар” санаачилгад нэгдэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар танилцуулж өгөхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс хүслээ.

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Цаашид талууд хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-тай Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, аялал жуулчлал, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаас гадна харилцан сурталчилгаа хийх, өдөрлөг зохион байгуулах саналтай байна гээд, 2022 оны 12 дугаарын сарын 1-31-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж буй танилцуулга өдөрлөгт оролцох урилгыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд албан ёсоор хүргүүллээ.

    Уулзалтад, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга . Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img