Site icon Nlive.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГазрын дарга Н.Энхжаргал нар хүлээн авав. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгөв. 2021 оны 8 сард ЭМЯ-ны санхүүжилт болох 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, АХБ зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм.
2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж үүрэг чиглэл өглөө. Засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов. Мөн аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм.
Тухайлбал гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар болон 2022 оныг Чанар аюулгүй байдлын жил болгосонтой холбоотой шинэчлэлийн ажлыг танилцууллаа. Эрүүл Мэндийн цахим шилжилтийн  талаар мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариуллаа.  Баянхонгор аймгийн удирдлагууд аймгийн эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийллээ.

2022 оны 5 дугаар сарын 1 өдрөөс улс даяар эхлүүлэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймагт ЭМЯамны санхүүжилтээр хийгдэж буй дэмжих төвийн 450  сая төгрөгийн засварын ажил мөн нийлүүлэгдэж буй 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Exit mobile version