Home Нийгэм Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье

Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье

0
Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгуулагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Эмх замбараагүй байдал бий болгох, хүч хэрэглэх, өдөөн турхиралт хийхээс ангид байж, жагсаалынхаа уур амьсгалыг эерэг, өөдрөгөөр хадгалж, чадсаныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаж, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын удирдлагад хандаж дараах үүрэг, чиглэл өгөв. Үүнд, зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгсэл хэрэглэхийг хориглох, 2022-2023 онд шинээр автотээврийн хэрэгсэл, тавилга зэргийг худалдан авахгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх. Мөн төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагтайгаас бусад тендерийг  зогсоох. Шилэн дансанд хяналт тавих. Түүнчлэн төрийн албаны орон тоог судалж, нэн яаралтай танилцуулахыг үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here