Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн төв Эмгэг судлалын төв Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж өнөөдөр хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас сертификаа гардан авлаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, хэлтсийн дарга Г.Навчаа, мэргэжилтэн Ц.Тунгалагтамир болон SFCS компаний гүйцэтгэх захирал Г.Ундарья, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Уянга, Чанарын удирдлагын хорооны гишүүд оролцлоо. Тус төв эмгэг судлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах улмаар төрийн үйлчилгээг шат дамжлага багатай, хүнд сурталгүй хүргэх зорилгоор олон улсын чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр стратегийн шийдвэр гаргаж 2021 оноос эхлэн үе шаттайгаар нэвтрүүлсэн юм.
Эмгэг судлалын үндэсний төв үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүллээ
![](https://nlive.mn/wp-content/uploads/2022/04/932d9923bb9c35a6056b0c885cfd93c223cef58e-1024x678.jpg)