Home Улс төр Засгийн газар Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

0
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа.

“11 11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн , цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөтгөн шинэчилсэн “11 11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Ө-гийн гомдлыг утсаар хүлээн авав. Иргэн Ө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв.  Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв одоогийн байдлаар  зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч байна.

Ерөнхий сайд  “Засгийн газар олон нийтийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртээ тусган төр эргэх холбоотой ажиллахад “11-11” төв чухал нөлөөтэй. Уг төвд хамгийн олон ирсэн санал гомдлыг сардаа нэг удаа Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэв.
Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг  төрийн бүтээмжийн сэргэлтэд цахимжсан, иргэдийн оролцоотой, нээлттэй хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ зорилтын дагуу хийж буй ажлын нэг хэсэг нь иргэдээ сонсох “11-11” төв гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг хурдан, шуурхай ажиллуулж,  долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор (2022.01.15) Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here