Nlive.mn

Axiom Space компани нь анхны сансарын хувийн аялалаа хийнэ

Axiom Space компани нь анхны хувийн сансрын аяллыг хийх гэж байна. Сансар луу аялагчид Олон Улсын Сансрын Станц дээр 8 хоног байна. Space X-ийн Falcon 9 пуужингаар 4-р сарын 8 нд 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөөрнө. Энэ 4 хүнд NASA-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан сансрын нисгэгч , 3 бизнесмен багтаж байгаа. Сансарт аялалд явахын тулд хүн тус бүр 55 сая долларыг төлжээ.
Арилжааны сансрын Axiom Space компани өөрсдийн Axiom Station сансрын станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Цаашдаа Axiom Station нь Олон Улсын Сансрын станцыг ашиглалтаас гарч, тойрог замаас гарах үед сансрын судалгаа шинжилгээний үндсэн үүргийг гүйцэтгэж байх зорилготойгоор хийж байна.
Axiom Space-ийн ирээдүйн зорилго нь Axiom Station-ийг Олон Улсын Сансрын Станцын гишүүн биш орнуудад сансар судлалыг нээх боломж олгох юм.
Exit mobile version