More

    Улс орны хөгжилд Хөгжлийн банк өөрийн томоохон үүрэг гүйцэтгэх бололцоотой

    Улс орны хөгжилд Хөгжлийн банк өөрийн томоохон үүрэг гүйцэтгэх бололцоотой юм. #Хөгжлийн_банкны_гол_үүрэг бол:
    • Улс орны хөгжилд нэмэр болох стратегийн салбарыг санхүүжүүлэх
    • Санхүүгийн секторт эх үүсвэр болон кредит эрэлт нийлүүлэлтийн боломжийг хадгалах
    • Мөчлөгийн эсрэг бодлого баримталж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
    Монгол Улсын хувьд хөгжлийн банк экспортыг дэмжих импортыг орлох төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Ингэснээр улс орны эдийн засаг богино хугацаанд тэлж ард иргэд болон аж ахуй нэгжийн орлого нэмэгдэх бололцоо үүснэ. Мөн гадаад валютын орлого нэмэгдсэнээр төгрөгийн үнэ чангарч долларын үнэ суларч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буурах нөхцөл бүрдэнэ.
    Харамсалтай нь өнөөдөр МУ-ын нөхцөл байдал Хөгжлийн банк 3,1 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор зориулалтын бус зээл авсан бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдтэй хатуу хуулийн хариуцлага тооцож барьцаа хөрөнгийг нэн яаралтай хураан авч зээлийг барагдуулах хэрэгтэй. Харин энэхүү зээлийг зориулалтын дагуу авч ашигласан ч ковидын нөхцөл байдлаас үүдэж бизнес нь хохирол амссан зээлдэгч нарт зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжийг олгох нь зөв юм.
    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img