Site icon Nlive.mn

Ажлын байранд суурилсан сургалтыг дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлнэ

Ажлын байранд суурилсан сургалтыг дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлнэ. Ингэснээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Энэ хүрээнд өнөөдөр талууд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж ХБНГУ, Франц, Румын, Грекийн их сургуулиудын туршлагаас хуваалцлаа. Гэхдээ дан ганц гадаад туршлагыг хуулбарлахаас илүү монголд улсын онцлог нөхцөлд тохирсон ажлын байран суурилсан жишиг сургалтын нэвтрүүлэх нь чухал болохыг талууд онцолж байна.

Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх эрасмус плас төслөөс mongwbl хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ төсөл нь дээрх зорилгыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлснээр ажлын байранд суурилсан сургалттай холбогдох үндэсний бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Мөн ажлын байранд суурилсан сургалтын загвар хөтөлбөрийг их, дээд сургуулиуд хэрэгжүүлэх, их, дээд сургууль болон аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, их сургуулиудын түншлэлийг бэхжүүлэхэд шинэ жишиг тогтоох юм.

 

Exit mobile version