Home Дэлхий Мадрид дахь ихэр панда анх удаа олны өмнө гарч ирэв

Мадрид дахь ихэр панда анх удаа олны өмнө гарч ирэв

0
Мадрид дахь ихэр панда анх удаа олны өмнө гарч ирэв

Мадридын амьтны хүрээлэнгийн аквариумд төрсөн “Чи чи” болон “Жиу Жиу” хэмээх аварга том панда ихрүүд даваа гарагт анх удаа олны өмнө гарч ирэв. Энэ үер Испанийн хатан хаан София, БНХАУ-ын Элчин сайд Ву Хайтао, Мадрид хотын дарга Хосе Луис Алмейда, Мадридын бүсийн ерөнхийлөгч Исабель Диаз Аюсо нарын хамт амьтны хүрээлэнгийн аквариумд зочиллоо. Энэхүү арга хэмжээ нь амьтны хүрээлэнгийн 50 жилийн ойн арга хэмжээний нээлтийн ажиллагаатай давхцсан юм.

Хуа Зуйба хэмээх эм панда болон түүний хамтрагч Бин Син нарын өнгөрсөн есдүгээр сард төрсөн ихрүүд одоо зургаан сар орчим настай бөгөөд амьтны хүрээлэнгийн гол үзмэр болж байна.

Элчин сайд Ву хэлсэн үгэндээ, Хятад, Испани хоёр орны сайн харилцааг онцлон тэмдэглээд, панда нь “Хятад, Испанийн найрамдал, соёлын солилцоог илэрхийлдэг” ба бамбаруушны нэр нь “нөхөрлөлийн сайн сайхныг хүсэн ерөөж буйн бэлгэдэл юм” гэжээ. Тэрээр хэлэхдээ, 2023 онд Хятад Испани дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ ой нь стратегийн түншлэлийн харилцааг хамтдаа шинэ шатанд гаргах сайхан боломж болно гэжээ.

Луис Алмейда “Дэлхий даяарх амьтны хүрээлэн, байгаль хамгаалах төвүүдийн ачаар сүүлийн жилүүдэд хулсны баавгайн аюул багассан” гэж хэлэв. Диаз Аюсо амьтны хүрээлэнгийн “биологийн олон янз байдал, амьтдыг хамгаалахад чухал ач холбогдолтой ховор амьтдыг хамгаалахад” үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here