More

    Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Каманы Улыкпан Монгол улсын гавьяат багш цол хүртлээ

    Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улыкпан Боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа биологи, байгаль-экологийн олон зуун мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн, багш, судлаачдыг бэлтгэж, сургалт, судалгааны 60-аад ном, гарын авлага, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвижээ.
    Каманы Улыкпан гуай 4 шинэ бүтээл, оновчтой санааг дэвшүүлэн, 7 бүтээлийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлж, 3400 гаруй зүйлийн 14500 гаруй шавжийн эталон материал бүхий судалгааны санг бий болгосон байна.
    Мөн 7 зүйлийн шавж, үет хөлт амьтдыг шинээр нээн илрүүлж, 80 гаруй зүйлийн амьтныг амьтны аймагт шинээр тэмдэглэж, биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Каманы Улекпанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртлээ.
    Танд эрүүл энх, удаан жаргалын дээдийг ерөөе.
    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img