Nlive.mn

Өнөөдөр олон улсын ойн өдөр

Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталж байжээ.
  • Дэлхий дээр хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий.
  • Монгол орны газар нутгийн хувьд 13 сая га талбайг ойн сан эзэлдэг.
  • Ойн сангаас олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна.
  • Жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна.
  • Түүнчлэн ой модны биологийн үйлчлэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн том “Зэвсэг” болоод буй өнөөгийн нөхцөлд ойн санг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад байгаль хамгаалагчид, сум дундын ойн ангиуд, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа онцлох үүрэгтэй оролцсоор байна.
  • Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм.
  • Түүнчлэн дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.
Exit mobile version