Site icon Nlive.mn

Хятадын өмнөд нутагт “China Eastern” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ

БНХАУ-ын Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошууны уулархаг бүсэд 133 хүн тээвэрлэж явсан “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн “Boeing 737” онгоц осолджээ.

Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн талаар одоогоор мэдээлээгүй байна. Ослын газарт гал гарч буй бөгөөд аврагчдыг илгээсэн гэж Хятадын төв телевизээр мэдээлжээ.

Тус компани “Boeing” онгоцыг 2015 оноос хойш нислэгт ашиглаж байгаа аж.

“Flightradar24” цахим хуудсанд мэдээлснээр, уг онгоц Куньмин хотоос орон нутгийн цагаар 13:15 цагт  хөөрч, Гуанжоуг чиглэн нисэж байжээ. 14:20 цагийн орчимд Ужоу хот орчимд онгоцны хурд гэнэт удааширч, өндрөө алдаж эхэлсэн бөгөөд үүний дараа радарын дэлгэцнээс алга болсон байна.

 

Эх сурвалж:БЭЭЖИН. /TASS/

Exit mobile version