Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламж гардууллаа.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1, нийт 45 оюутан тэргүүлэх инженер, технологийн чиглэлээр тус тус 2 жил суралцана. Төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллах болзолтойгоор ийнхүү Япон улсыг зорих юм.
Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 821 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 82.1 хувийг эзэлж байна.