Site icon Nlive.mn

Хавдрын мэс заслын эмч сайн дураараа Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хавдрын мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймагт 6 сар өөрийн хүсэл, сонирхолоор ажиллах хугацаандаа хавдрын мэс заслыг олон хүнд амжилттай хийж, мэс заслын ур чадварыг нутагшуулж, аймгийн 2 эмчийг БНСУ-руу мэргэжил дээшлүүлэхээр холбон явуулжээ.
ЭМД-аас мэс заслын зардал орон нутагт очих болсноор манай чадварлаг залуу эмч нар өндөр хөгжилтэй оронд эзэмшсэн мэргэжил, олж авсан чадвар туршлагаа хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нутагшуулах боломж бүрдэж, сайхан жишиг тогтоолоо.
Яаж ч бодсон ганц Хавдар судлалын эмнэлэг дээр иргэд цаг наргүй дугаарлаж, ачаалал үүсгэж байснаас нутагтаа эрт оношлуулж, нутагтаа эмчилгээгээ эрт эхэлж болдог энэ тогтолцоо маш зөв. Гэхдээ хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг ЭМД мэс заслын зардлыг багасгаж зөв эхэлсэн ажлаа үр дүнгүй болгож, баллаж болохгүй шүү.
Мөн орон нутгийн эмч нарыг journal club-тай болгож, англи хэлийг ажлын бус цагаараа зааж, ХСҮТ-ийн 2 залуу мэс засалчийг Хөвсгөлд суурших эхлэлийг тавьжээ.
Б.Түвшин эмчдээ нутгийнхаа мянга, мянган иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үнэхээр сэтгэл гаргаж, гэр бүлээрээ Хөвсгөлд амьдарч, хүний эрүүл мэндийн төлөөх эмч хүний бүхий л сайхан чанарыг харуулж чадлаа. Маш их баярлалаа, бас бахархлаа.
Exit mobile version