Site icon Nlive.mn

ОУХБХ-ны шүүгчийн сургалт явагдаж байна

Талбайн улирлын нээлтийн тоглолт 3 дугаар сарын 11-нд Супер цомын тоглолтоор эхлэх Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны талбайн улирлын өмнө А болон Б ангилалтай шүүгчид ОУХБХ /ФИФА/-ны шүүгчийн сургалтад оролцож байна.

Энэхүү сургалтыг лхагва гарагт нээж МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн сургалтад хамрагдаж буй шүүгч нарт амжилтыг хүслээ.

Сургалтыг ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш нар болох Мохамед Родзали болон Ахмад Халиди нар удирдан явуулж байна.

Сургалт онол практик хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд хөлбөмбөгийн тоглолтын үеэр ихээхэн тохиолддог сэдвүүдийн талаар бичлэг үзэж, анализ хийж байгаа юм. Энэ үеэр ОУХБХ-ны болон МХБХ-ны А ангилалтай шүүгчид улирлын өмнөх бие бялдрын шалгалтаа өгсөн байна.

Эх сурвалж:/МОНЦАМЭ/

Exit mobile version