More

    Украин дахь дайны улмаас McDonald’s, Coca-Cola, Starbucks Оросын борлуулалтыг зогсоов

     

    Макдоналдс, Кока-Кола, Старбакс зэрэг өргөн хэрэглээний томоохон компаниуд Украинд хийсэн халдлагын улмаас Орост үйл ажиллагаагаа зогсоосон фирмүүдийн жагсаалтад нэгдэв. McDonald’s Орос дахь 850 орчим ресторан мөн Starbucks 100 кофе шопоо түр хааж байгаагаа мэдэгдсэн байна. Цаашид компани хэзээ дахин нээгдэхийг урьдчилан таамаглах боломжгүй байна гэж мэдэгдэв. 

    McDonald’s Орос дахь 62,000 орчим ажилчдынхаа цалинг үргэлжлүүлэн олгоно гэж мэдэгдсэн байна. McDonald’s Орос дахь дэлгүүрийнхээ дийлэнх хувийг эзэмшдэг ба Украинтай нийлүүлбэл ресторан нь пүүсийн орлогын 9 орчим хувь, дэлхийн борлуулалтын 2 орчим хувийг бүрдүүлдэг байна. Мөн Украин дахь 108 ресторанаа түр хааж, цалингаа өгсөөр байгаа бөгөөд ажилчдад туслах санд 5 сая доллар хандивласан байна.

    Эх сурвалж:BBC news

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img