Site icon Nlive.mn

Сүрьеэ эдгэрдэг өвчин

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед эдгэрдэг өвчин юм.
Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 12 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна.
Манай улсад жил бүр бүртгэгдэж буй нийт сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа бөгөөд өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байна.

#InvestToEndTB, #WorldTBDay and #EndTB

Exit mobile version