Home Эрүүл мэнд Оношилгоо эмчилгээний шинэ технологи нэвтэрлээ

Оношилгоо эмчилгээний шинэ технологи нэвтэрлээ

0
Оношилгоо эмчилгээний шинэ технологи нэвтэрлээ
Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн Дүрс оношилгооны тасагт Ангиографийн аппаратыг байршуулж, судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа нэвтрүүллээ.
ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографийн иж бүрэн аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулснаар үйл ажиллагааг эхлүүлж байна. Орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж, цаг алдалгүй, чирэгдэлгүй үзүүлэх боломжтой болж байна.
Ангиографийн шинжилгээ гэж юу вэ?
• Судсанд тодосгогч бодис шахаж, судасны хэмжээ байрлал, голч, ханын байдал, судасны төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүдийг үнэлж оношилдог дүрс оношилгооны шинжилгээний арга юм.
• Ангиографийн аппарат нь рентген туяаны тусламжтайгаар хүний бие махбодийн ямар ч эд эрхтэн системийн өвчин, эрүүл эмгэг бүтцийг цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношилгоо, эмчилгээг явуулдаг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологуудын нэг.
• Тархи, зүрх, уушиг, хэвлий, дээд доод мөчний судаснуудын төрөлхийн болон олдмол эмгэгүүд (судасны нарийсал, цүлхэн, хавдар, судасны эмгэг сүлжээрэл, өргөсөл, гэмтэл )-ийн үед ангиографийн оношилгоо, эмчилгээний мэс ажилбарууд хийдэг болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here