Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэн баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Энэ салбар бол эрүүлээр хөгжүүлж чадвал бидэнд өгөөжөө өгөх, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах томоохон хөшүүрэг болохуйц салбар мөнөөсөө мөн.
Харин үүнийг бид хэрхэн эрүүлээр хөгжүүлэх вэ гэдэг дээр онцгойлон анхаарах учиртай. Тиймээс өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын хувиар Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл, дэлхийн шилдэг виртуал хөрөнгийн бирж болох “BINANCE” биржийн Ази, Номхон далайн бүсийн удирдлага төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.
Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон чухал санал санаачлагуудыг хэрэгжүүлэх талаар BINANCE биржийн Ази Номхон далайн зах зээл хариуцсан захирал Patcharakorn Taedangpetch илэрхийллээ.
Эх сурвалж:uchral.mn