Site icon Nlive.mn

Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази-Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкстэй 2022.02.28-ний өдөр санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтад БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн шинжээч Б.Анх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечиски, МСК-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан удирдах захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аманда Женнингс, МСК-ийн хөтөлбөрийн ахлах ажилтан Майкл Михн, орчуулагч Ч.Туул нар оролцлоо.

Талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй “Хоёрдугаар компакт гэрээ”-ний хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа төсөл” “Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа төсөл”, “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа төсөл”-ийн асуудлаар санал солилцлоо. Төслийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бүхий л шатанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд БХБЯ, Монголын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компани хамтран ирэх долоо хоногт төслийн талбай дээр ажиллаж, энэ жилийн барилга угсралтын төлөвлөгөөг нарийвчлахаар тогтлоо.

Exit mobile version