More

    Бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр хөгжүүлэх сайн туршлагыг хэрэгжүүлж байна

    Боловсрол, шинжлэх ухааны яам, Onesky олон улсын байгууллага хамтран 2018 оноос эхлэн эцэг эхчүүд, асран хамгаалагчдад зориулсан туршилтын сургалтын хөтөлбөрийг эхлүүлсэн.

    Хөтөлбөрийн үр дүн, бодит байдалтай танилцахаар салбарын сайд Л.Энх-Амгалан ажиллалаа.

    Гэр хороололд амьдарч буй бага насны хүүхдэд цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчдад сургалт явуулах төвийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байгуулжээ. Энэ төвд 0-4 насны хүүхэдтэй эцэг эхчүүд бага насны хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих талаарх сургалтад хамрагдаж байна. Өнөөдрийн байдлаар 1155 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, 439 асран хамгаалагчийг сургасан байна.

    Төвийн зүгээс бага насны хүүхдийг асрангаа хэрхэн хөгжүүлэх талаар цуврал контентыг бэлтгэж хүргэсэн. Мөн олон нийтэд нээлттэй платформыг хөгжүүлж байна.

    Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сайн туршлагыг цаашид хэрэгжүүлж, сургалтын хувилбарт аргыг бий болгох ёстой. 0-3 насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр удахгүй батлагдана. Энэ насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүл, эцэг эхийн дэмжлэг чухал учир асран хамгаалагчдад зориулсан хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт хэрэгтэй гэдгийг сайд хэлсэн юм.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img