More

    2022 онд 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно

    Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуун ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Зургаан хувийн хүүтэй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ онд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.

    Нэгдүгээр сарын байдлаар 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээс хуваарилсан. Үүнээс 43.3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна.

    Хоёрдугаар сарын эх үүсвэрт зориулж 52 тэрбум төгрөгийг хуваарилсан бол одоогоор 154 өрхөд 12.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

    Коронавируст халдвар /цар тахал/-аас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 26 сарын турш дөрөв дэх удаагаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна.

    Зээлийн эргэн төлөлт хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 61,715 зээлдэгчийн хүсэлтийн шийдвэрлэсэн. Тус зээлдэгчид 2022 оны 01-р сарын 1-нээс 07-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд 67.2 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, 96.1 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хойшлуулсан тоон мэдээлэл байна.

    Нийт банкны системд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг, сарын дундаж төлөлт 649 мянган төгрөгтэй тэнцэж байна” гэлээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img